С.Одонтуяа "Бид эх орондоо ирмээр байна" суултыг зарлалаа

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид эх орондоо ирмээр байна" суултыг Төрийн ордны хоёрдугаар давхарт эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
-Коронавирусийн халдвартай холбоотойгоор гадаадад маш олон монголчууд эх орондоо ирж чадахгүй байна. Сүүлийн үед нислэг хийгдэхгүй, товлосон нислэгүүд нь цуцлагдаж байна. Үүнээс бол маш олон иргэдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байна. Ялангуяа БНСУ-д 1000 гаруй иргэн эх орондоо ирж чадахгүй байна. Өнөөдөр ХЭҮК-оос гадаадад байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн. Өнөөдөр ҮАБЗ-д мэдэгдэл хүргүүлсэн. Иргэдээ эх оронд нь татан авах ажлыг яаралтай хийх шаардлагатай гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ