Хуавэй Саудын Арабын нийслэлд дэлгүүрээ нээнэ
2021-01-19

Хятадын Хуавэй компани хилийн чанад дахь анхны гол нэрийн дэлгүүрээ нээхээр болсон талаар Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ дэлгүүр Саудын Арабын нийслэл Эр-Риядад нээгдэх аж. Энэ нь  Хуавэй компанийн хувьд хилийн чанадад нээж буй хамгийн том дэлгүүр болох бөгөөд орон нутгийн Каден Инвестмент хөрөнгө оруулалтын компанитай хэдийнэ хэлэлцээр байгуулсан гэнэ. 

 

Энд дуулгахад, Саудын Араб саяхан хүн амынхаа интернет үйлчилгээ авах хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан юм. 2017 онд тус улсын хүн амын 73 хувь нь интернэт ашиглаж байжээ. Харин 2022 он гэхэд энэ үзүүлэлтийг 82.6 хувьд хүргэхээр ажиллаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин