Герман: Энгийн амны хаалтны оронд FFP2 хаалт зүүх журам гаргана
2021-01-19

Германд олон нийтийн газар тэр дундаа нийтийн тээвэр, дэлгүүрүүдэд иргэд энгийн амны хаалтны оронд хамгаалах чадвар өндөртэй FFP2 хаалт зүүх журам гаргахаар хэлэлцэж байгаа талаар Дойчи Вилли агентлаг мэдээллээ. Бавари мужид энэ арга хэмжээг холбооны эрх баригчдын түвшинд шийдвэрлэн, хэрэгжиж эхэлжээ.

 

Энэ сарын 24-нийг хүртэл дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавихгүй, харин 24-ний өдрөөс хойш олон нийтийн газар, гал тэрэг, автобус трамвай зэрэг тээврээр үйлчлүүлэхдээ энэ төрлийн амны хаалт зүүх зайлшгүй шаардлагатай болох аж. Цаашлаад Германы бусад мужуудад ч энэ журам үйлчилнэ гэж эх сурвалжууд мээдэлжээ.

 

Ийм арга хэмжээ Австрид ч үйлчилж эхлэх гэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Австрийн канцлер Себаястьян Хурц мэдэгдэл хийхдээ нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хүмүүс FFP2  төрлийн амны хаалтыг зайлшгүй зүүх ёстой гэдгийг онцолжээ.

 

Энд дуулгахад, Герман улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдвар авсан хүний тоо 2 саяыг давсан бол 47.7 мянган хүн нас барсан байна. Харин Австрид халдварын тохиолдол 394 мянга, нас баралт 7.1 мянга бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин