Халдвар гараагүй гэж баталдаг Туркмен Оросын вакциныг бүртгэжээ
2021-01-19


Туркменистаны Эрүүл мэнд, эмнэлгийн үйлдвэрлэлийн яам  Оросын "Спутник V" коронавирусээс сэргийлэх вакциныг түргэвчилсэн журмаар нэгдүгээр 18-ны өдөр бүртгэсэн гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн захирал Кирилл Дмитриевийн өгүүлснээр, Туркменистаны тал вакцины аюулгүй байдал болон үр дүнг өндрөөр үнэлсэн гэнэ. 

 

"Хүний аденовирусийн векторуудын сайтар судлагдсан платформын үндсэн дээр гарган авсан "Спутник V" шалгарсан вакцинаар хүн амыг вакцинжуулах нь коронавирусийн халдвар тархахаас сэргийлэхэд чухал арга хэмжээнүүдийн нэг" хэмээн Дмитриев онцолсон байна. 

 

Туркменистанаас гадна Парагвай, Аргентин, Болив, Серби, Алжир, Палестин, Венесуэлд энэ вакциныг бүртгэжээ.

 

Туркмений төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Туркменистан улс дэлхийн орнуудтай цар тахалтай тэмцэх амжилттай туршлагаа хуваалцахад бэлэн байгаагийн дээр "Туркмений газар нутагт элбэг байх эмийн ургамлын анагаах хүчийг ашигладаг" ардын уламжлалт анагаах ухааны чухлыг онцолсон байна.

 

"Тэр дундаа манай өвөг дээдэс ханиалга, амьсгалын дээд замын өвчлөлийн үед ихээхэн ашигладаг байсан чихэр өвсний үндэс нэн тустай" хэмээн Туркмений хэвлэл мэдээлээд энэ ургамлын идэвхтэй бодис нь шинэ төрлийн коронавирусийг устгахад нөлөөлдөг, чихэр өвсний үндсийн усан ханд вирусийг саармагжуулах нөлөө үзүүлдэг гэж онцолсон байна. 

 

Энд дуулгахад, долоо хоногийн өмнө Туркменистан Пфайзер болон "Спутник V" вакциныг цөөн тунгаар хүлээн авчээ. Түүнчлэн энэ үед Германы эмч нар ирсэн бөгөөд тэдний зорилго тодорхойгүй байгаа гэнэ. Харин Туркменистаны эрх баригчид нутаг дэвсгэр дээр нь коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Turkmen evropiin hamgiin haalltai uls bolson.
2021-01-20