Цэргийн төв эмнэлэгт зүрхний өвчнөөр нэг хүн нас баржээ
2021-01-19

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.19/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн улмаас иргэн нас барсан уу? 

 

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл: 

 

-Цэргийн төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-нд нэг хүн нас барсан. Тухайн хүн коронавирусийн халдвараар бус зүрхний өвчнөөр нас барсан. Коронавирусийн гурван удаа шинжилгээ авахад халдвар илрээгүй. Эдгэсэн байсан.  Энэ нь өөр шалтгаанаар буюу бусад өвчнөөр нас барсан гэсэн ангилалд орно. 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Coronagiin hundrel
2021-01-19
Coronagaar nas barsan angilalad orno bhaa khu
2021-01-19