Улсын Онцгой комисс улсаар нь "гам алдуулав"
2021-01-20 07:56
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт өчигдөр /2020.01.19/ амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн. Улмаар дөнгөж амаржсан нялх биетэй эмэгтэйг ХӨСҮТ-рүү тусгаарлан хүргэх ажиллагаа явуулахдаа хүнлэг бус хандаж, ажлын хариуцлага алдсан нь УОК-ийг улсаараа шүүмжлэхэд хүргэв. Ингэж УОК дөнгөж амаржсан эхтэй хамт "гам алдчихлаа". 

 

Төрөөд удаагүй эмэгтэйг өвлийн хүйтэнд гэрийн шаахай, унтлагын хувцастай нь машинд шилжүүлэн суулгасан энэ үйлдэлтэй холбоотойгоор УОК-ын дарга Я.Содбаатар цахим хуудсаараа дамжуулан тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүссэн байна. 

 

Тэрбээр цахим хуудсандаа, "Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК-ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

 

Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. 

 

Хэчнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар , хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна" гэжээ.

 

 

Хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцоод, амаржсан эхийн ар гэрээс уучлал гуйгаад л дуусах асуудал энэ биш.

 

БНХАУ-д коронавирус анхлан дэгдсэн жил гаруйн өмнөөс л УОК Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдал, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үе шаттайгаар шилжүүлэн ажиллаж өнөөдрийг хүрсэн. Гэвч, тэд үнэндээ юунд ч бэлэн биш байсныг товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан иргэний, Сэлэнгээс тархины харвалттайгаа тэмцсээр ирээд ижий аавтайгаа ч уулзаж амжилгүй амьсгал татсан бяцхан хүүхдийн халуун амь, харамсам явдлууд гэрчлээд байна. 

 

Мөн дээр нь өчигдөр олон нийтийг бухимдуулсан, бухимдахаас ч аргагүй дүр зураг үргэлж үгээр нь чимээгүй даруухан биелүүлж, үргэлж урамшуулан дэмжиж ирсэн УОК, ЭМЯ-ны үнэн нүүр царайг илтгэв. Дөнгөж амаржсан эмэгтэйг цонхноос ч холхон зогсож хоол, цайгаа авахыг зөвлөдөг байтал нүцгэн шахуу тээвэрлэх бөх зүрх хэнд төрөв? 

 

Халдварт өвчин туссанаа мэдсэн нялх биетэй эмэгтэйн сүү нь татарсан нь мэдээж. Дээр нь нимгэн унтлагын хувцас, гэрийн шаахайтай гадагш гарснаас болж "гам алдаж" насаараа янгинадаг өвчинтэй болж хоцорсон байвал өнөөдрийн хэн нэгний уучлалт хүссэн мэдэгдэл нөхцөл байдлыг дээрдүүлж чадахгүй.

 

Үнэндээ тэр бүсгүйтэй хамт улсаараа итгэл нурж, улсаараа "гам алдчихлаа". Цаашид хэрхэх вэ, хэнд итгэж, юуг хүлээх вэ? 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХӨСҮТ Нямхүү ЭМЯ-ны Амбэсэлмаа,Нарангэрэл нар нэг л худлаа гарууд мэргэжилээрэй монгол түмнийг дарангуйлж байна
2021-01-20
Зочин:
Ер нь хүнийг,хүүхдийг мөнгө гэж хардаг эрүүл мэнд,боловсролын салбар ажиллаж байгаа эмч багш дарга сайд нарын хар гай ийм л байгаан.Эмч нар үнэхээр муухай харахаар л айгаад байдаг болсон гэж ард түмэн жигшин ярьж байна.Тэдний үр хүүхэд олон түмний хөраөлыг идэх болждээ яасан муухай гэж
2021-01-20
зочин:
Хэн ч мэдэхгүй, чанарын ямар ч баталгаагүй Энэтхэг вакцин авч, ард түмнээ хордуулах бус, дэлхийд чанар нь танигдсан Оросын вакцин авах шаардлагыг төр засагт хүргэхийг нийт ухаант монголчууддаа уриалж байна.
2021-01-20
Чааваас даа:
Төр нь дампуурчихсан учир идээ бээр нь цувж байна. Эдгэрэх ямар ч найдваргүй
2021-01-20
Амаа:
БЭЛТГЭЛ МУУТАЙ БАЙГАА НЬ ХАРАГДЛАА МӨН ТОДОРХОЙ ДҮРЭМ ЖУРАМГҮЙ ЮМГҮЙ шиг ИЙМ НЯРАЙ ЭЭЖИЙГ ЯАЖ ХАЛДВАР ХАМГААЛЛАА БАРИМТАЛЖ ҮЙЛЧЛЭХ ТАЛААР ЦААШДАА АНХААРМААР ЯДАЖ НЭГ ДУГУЙТАЙ ХАМГААЛАЛТ САЙЙТАЙ ОР ХЭДИЙГ АВЧИХ МӨНГӨ ЗӨНДӨӨ Л ХАНДВИЛСАН ДАА ЗӨВ ОНОВЧТОЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛМААР ХҮНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ ГАРГАЖ АЖИЛЛАМААР МАНАЙ ТӨР ТҮМЭНДЭЭ ӨРГӨСӨН ТАНГАРАГТАЙ ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛТУУДЫН АЖИЛАА ЯАЖ ХИЙЖ БАЙГАА БИДНИЙ ҮНЭН НҮҮР ЦАРАЙ АРАЙ Л БИД НЭГНЭЭ ХАЙРЛАХ ГЭДГЭЭ МЭДХЭЭ БАЙЖЭЭ . ХАМАМСАЛТАЙ ....
2021-01-20
зочин:
Чанар муу хэн ч мэдэхгүй Энэтхэгийн вакциныг биш, хэн бүхний мэддэг чанартай Оросын вакцин авах шаардлагыг төр засагт хүргэхийг нийт ухаант монголчууддаа уриалж байна.
2021-01-20
монгол:
хор ойн нь дуусаад гарсан гадаадаас ирсэн 2 хүүхэдтэй гэр бүлийбүлийг одоо болоо гээд шөнийн о1 цаг зүгээр л гудамж ид тэр хүйтэрч байх үеээр хөөгөөд гаргасан байсан эдгэсэн гэж гарч баг хүмүүсийг олон юм ярилгүй л байгаарай баяртай
2021-01-20
Ард:
Хүнийг мөнгө гэж хардаг төрийн эрүүл мэнд, боловсролын систем бгаа цагт юун хүнлэг сэтгэл, хүний эрх вэ...эмч багш цагдаа шүүх гээд хүний зовлонгоор мөнгө хийдэг адгийн шаарнуудын уурхай шд, үйлийн үр эргэж буудаг л гэнэ дээ
2021-01-20
ХӨСҮТ-ийн захирал Нямхүүд хариуцлага тооцоогүй цагт энэ ажил сайжрахгүй. Нямхүүг хурдан зайлуулаач.
2021-01-20
иргэн:
Нэг бол хэрүүлч хүүхэн шиг үг сөрж өөрийгөө өмгөөлнө нэг бол уучлаарай гээ л болооо. Энэ өчнөөн хариуцлагагүй ухаангүй болхи үйлдлүүд хийгдэж байхад нэг ч хариуцлага хүлээсэнгүй тэр бүү хэл зарим байгууллагууд чинь дэглэмээ зөрчөөд өөртөө шагнал захиалаад хэдэн арваараа масктай маскгүй шаваад суучихсан баяр хөөр болоод сууж байна.
2021-01-20
Содбаатараа чиний тэр уучлаарайгаар чинь яах юм . ниргэсэн хойно нь чарладагаа болиод одоо зайл .Чамаас илүү авхаалжтай , мэдрэмжтэй, сэтгэлтэй хүн байгаа байлгүйдээ
2021-01-20
Zochin:
Irgenee enerdeggui zasag turiig biibolgood bgaa MANam 100 jildee iim hatuu uildel hiij bdag. 37 ond jiremsen emegteig yasan gedeg bilee
2021-01-20
ДЭРЭЭР АМЫГ НЬ ДАРЖ АЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ.ТЭГСЭН ТЭГЭЭГҮЙ ЭНЭ ХҮЙТЭНД ХАТГАА АВААД Л ЧАДАРНА ШҮҮ ДЭЭ???
2021-01-20
ЗОЧИН:
ЕР НЬ 1-Р ТӨРӨХ ХАМГИЙН ХОГИЙН ГАЗАР Ш ТЭЭ, ХҮЙТЭН, ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ МУУТАЙ АЙМШГИЙН ГАЗАР, ОДОО ТЭГЭЭД ДЭЭРЭЭС НЬ ЭНЭ БҮСГҮЙГ ИДЭР 3 ЕСИЙН ХҮЙТЭНД ТАБЧИКТАЙ, ГАДУУР ХУВЦАСГҮЙ ИНГЭЖ ГАРГАЖ БОЛЖ БГАА ЮМ УУ? УОК НЬ АРД ИРГЭДЭЭ КОРОНАГООР АЙЛГАЖ БООЛ МЭТ БОЛГОН ӨӨРСДИЙН ДУРААР ЗАГНАЖ ИРСЭНИЙ ТОД ЖИШЭЭ,22-ЫН ТОВЧООН ДЭЭР ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЛЭЭ, ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦОНД АВАЛГҮЙ БСААР БГААД ГАДНА ДОТНОГҮЙ ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭЖ БНА??? ХАРИУЦЛАГА ТООЦСОН ЮМ ХААНА БНА? СОДБААТАР, МӨНХСАЙХАН НАРАА ОГЦРУУЛААЧ, УХНА ХҮРЭЛСҮХЭЭ???БУХИМДАЛ ҮНЭХЭЭР ТӨРЖ БАЙНА, ИЙМ Ч НИЙГЭМ, УЛС ОРОН БАЙХ ГЭЖ ДЭЭ??? МАН-ЫХАН ҮНЭХЭЭР МАНГАР БАЙНА??? ИРГЭД ХОХИРСООР ДОРОМЖЛУУЛСААР, АМЬ НАСАА АЛДСААР ДУУСЛАА
2021-01-20
Иргэн:
Монгол улсад ажлаа хийж байгаа байдал нь энэ ш дээ. Бүх газруудад ялгаагүй. Хүнлэг бус, хайхрамжгүй, харуцлагагүй, цэвдэг.... гм юм газар авсан.
2021-01-20
Сэтгүүлчид сайхан сэвэх юм. Хөдөө бол хонь төллүүлээд л сууж байна. Заримдаа малын бэлчээрт л харайж явна. Монгол эмэгтэйчүүд гайхамшигтай шүү дээ.
2021-01-20
дэрээр амыг нь дардаг нь ямар учиртай юм болоо
2021-01-20
ДЭРЭЭР АМЫГ НЬ ДАРЖ АЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ.ТЭГСЭН ТЭГЭЭГҮЙ ЭНЭ ХҮЙТЭНД ХАТГАА АВААД Л ЧАДАРНА ШҮҮ ДЭЭ???
Ард:
Миний Монголын ард түмэн даанч тэвчээртэй, гүндүүгүй дээ. Сайхан Монгол эмэгтэй, бүсгүй минь түргэн эдгэрээрэй.
2021-01-20
Ард:
Миний Монголын ард түмэн даанч тэвчээртэй, гүндүүгүй дээ. Сайхан Монгол эмэгтэй, бүсгүй минь түргэн эдгэрээрэй.
2021-01-20
zochin:
хэдхэн секунд л хшйтэн агаарт байж дээ янз нь Жинхэнэ монгол бүсгүйчүүд түүнийг даан ч нэг тоохгүй л дээ сэтгүүлчид л хөөргөөд байх юм
2021-01-20
зочин:
хэлэх ч муу үг олдохгүй байна
2021-01-20