Чуулган, байнгын хороод хуралдана
2021-01-20

Өнөөдөр УИХ, байнгын хороо хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд: 

 

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /“Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай”/;

  • Ажлын хэсэг байгуулах тухай /Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий/;

  • Ажлын хэсэг байгуулах тухай /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/;

  • Бусад.

2.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлэл сонсох.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 20-ны Лхагва гарагт 14.00 цагаас:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.

Shuud.mn
Сонин хачин