Тахлын үед амьдрал үргэлжилдгийг мартсан монголчууд ба Башкирийн жишээ

img

Дэлхий дахин цар тахлын нөхцөлд жил гаруй хугацаанд амьдрав. Монголын хувьд тахлын сургаар хилээ хааж, дотооддоо хязгаарлалт тавин шуурхай ажиллаж, коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн анхны тохиолдол 2020 оны гуравдугаар сард бүртгэгдсэний дараа их багагүй сандралдаж, ихээхэн бэлтгэл хийж байгаагаа эрх баригчид хэвлэлээр өглөө оройгүй зарлаж байлаа.

 

Google хайлтаас "гамшгийн сургуулилалт", "ор дэлгэлээ" гэхчлэн түлхүүр үгээр хайвал эрх баригчид өнгөрсөн хугацаанд тахалд бэлэн байх бэлтгэлийг хэрхэн "чармайн хийж" байсан нь харагдана. 2020 оны тавдугаар сард хийсэн цар тахалд бэлэн байх гамшгийн сургуулилалтаар гэхэд цагдаа нарыг зогсоон, хайс хашлага татаж, хүмүүсийг явуулахгүй зогсоон, зөөврийн хяналтын цэг байгуулах зэргээр сургуулилсан нь одоо санахад Холливудын киноны хэсэг гэмээр. Ийн бэлдсэнээс зургаан сарын дараа дотоодын халдвар дэгдэв. Бэлтгэж байсан шигээ хурдтайгаар хааж, хашиж, цагдаа зогсоон хяналт тогтоов. Хаагаад л халдварыг хумиад авчихна гэж төсөөлснөөс тахлын үеэр амьдрал үргэлжилнэ гэдгийг тооцоогүй бололтой.

 

Үүний жишээ нь дөнгөж амаржсан эхийг хөхөө өвлийн хүйтэнд гэрийн шаахай, унтлагын хувцастайгаар эмнэлгээс гарган ХӨСҮТ-рүү авч явсан тохиолдол байв. Хаана юу хаахаа сайн мэдэж байсан ч "ковид" бол өвчин, өвчнийг эмчлэхэд эмнэлэг, орчин хэрэгтэй, энэ өвчин хөгшин залуу, эр эм гээд хэнд ч тусч болдгийг мартсан монголчууд амаржсан эхээс коронавирус илрэнгүүт яаж тусгаарлахаа мэдэхээ байтал самгардангуутаа ХӨСҮТ-рүүгээ л чирэх нь тэр. Зүй нь, тахал дэгдмэгц л олон улсад хэнийг хэзээ, хэрхэн эмчлэх тусгаарлах талаар бодолцон төлөвлөж, жирэмсэн эхчүүдийг тусгаарлан төрүүлэх, хяналтад байлгах тасгуудыг төрөх эмнэлгүүдэд байгуулж байлаа. 

Ойрхны жишээ 

Өндөр хөгжилтэй орнууд биш, тун ойрхны жишээ татъя. Башкир улс. ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг энэ улс хүн амынхаа тоогоор манайхтай ойролцоо, тэнд 4 сая гаруй хүн амьдардаг. Нийслэл Уфа хотод нь тахлын үеэр коронавирусийн халдвартай эхчүүдийг хүлээн авах, төрүүлэх тусгай тасгийг төрөх эмнэлэгтээ байгуулжээ. 

 

Энэ улсад өнгөрсөн оны 11 дүгээр сарын дунд үеийн байдлаар 438 жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвар авчээ. Тэдний дунд жирэмсэн эмэгтэй нас барсан болон ураг, нярай эндсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. 

 

Уфа хотын Демскийн төрөх эмнэлэг өнгөрсөн оны хавраас эхлэн тусгаарлалтын төрөх тасаг болон өөрчлөгдөн ажиллаж байгаа гэнэ. Энд коронавирусийн халдварын сэжигтэй болон халдвар авсан нь батлагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авдаг аж. Тусгаарлалтын энэ тасагт эмэгтэйчүүдийг төрүүлэх бөгөөд хүүхэд төрмөгц цэвэр бүс рүү авч явдаг гэнэ. Эх нь коронавирусийн халдвартай тул хүүхдийг өгдөггүй тусгаарлан байлгаж, нярайн эмч нар хүүхдүүдийн зургийг ээжүүдэд нь Ватсапаар явуулдаг аж. Төрсний дараахан хүүхдүүдийг угждаг бол дараа нь хүүхдүүдэд эсрэг биет үүсгэхийн тулд хөхөөр хооллодог байна. Таван өдрийн туршид эх хүүхдийг ажиглан, шинжилгээ авч байгаад, хүүхдийн шинжилгээ сөрөг гарвал эмнэлгээс гаргадаг гэнэ.

 

ДЭМБ-ын зөвлөгөө 

Тахал нүүрлэсэн ч амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжлэх тул тахлын үед амаржсан эмэгтэйчүүд, шинэ мэндэлсэн хүүхдийг хэрхэн асрах талаар ДЭМБ удаа дараа зөвлөж байв. ДЭМБ-ын зөвлөгөөнд:  

 

"Бүх жирэмсэн эмэгтэйчүүд, тэдний шинэ төрсөн нярай хүүхдүүд, тэр дундаа COVID-19 халдварын батлагдсан буюу сэжигтэй тохиолдолд тооцогдож байгаа эмэгтэйчүүд төрөхийн өмнө болон төрсний дараа өндөр чанартай тусламж үйлчилгээ авах, түүний дотор сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй" гэжээ. 

Түүнчлэн хүндэтгэлтэй хандах, хажууд нь дэмнэх туслах хүн байлгахыг ч зөвлөсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
iim heregtei zuvluguug ni avahgui ee manaihan,horih haahiig ni tseejleed baigaa um
2021-01-20
зочин:
Хэн ч мэдэхгүй чанар муутай Энэтхэгийн вакцин бус, бүхний мэддэг чанартай Оросын вакцин авах шаардлагыг төр засагтаа хүргэхийг нийт ухаант монголчууддаа хүргэхийг уриалж байна.
2021-01-20
Zocnin:
Ulam l iluu ankhaaral halamj yilcnilgee heregtei bhad arai cn dee heleh cn ug alga Naad dmnelgiin bgiin hun hundetgeh yos zui emcn emnelgiin ajiltnii hunleg enerengui bh yos surthuunii yzel barimtlal yasan be
2021-01-20
Зочин:
Зөөвөрлөх үеийн хариуцлага алдсан хүмүүсээс бусад нь чадлаараа сайн ажиллаж бгаа. Битгий дарга төр засаг уруу загинаад хараагаад бай, өөрсдөөсөө хүний чанарыг асуу.
2021-01-20
Зочин:
Алдаанаасаа сурдаг нь ёс...Гэхдээ хүн бүр ямар ч үед хүн шиг л байх ёстой. Энд Хүрлээ, мүрлээ огm хамаагүй. Бидний байж байгаа царай нь энэ...Хүн л бай л даа...Тэгээд л болно...Өөрөөсөө бусдад өөрийн нялх хүүхдэд ханддаг шигээ ханд. Тэгэхээр бүх хүн халамжид хамрагдана ш дээ. Хүн байцгаая, ард түмээн!!!!
2021-01-20
Шившгээ дэлгэж биднийг ичээж айлгаж дуусахгүй юм аа.:
Төрөх эмнэлэгтээ тусгаарлан төрүүлэх байлгах нэг өрөө гаргачихгүй байж элэнцэг баланцагийн том том юм яриад солиороод байдаг өмхий хүүрнүүд вэ? Тэр УОК гэдэг нь юугаа хийж мөнгө идэж суудаг гайнууд юм бол оо? Еэ хөөрхий дөө, ийм арчаагүй ийм шившгийн байж улс орныг дайны үед удирдлаа юу? ард түмнийг авран хамгааллаа юу та нар. Ёстой хараах муу үг олдохгүй юм, дэлхий ертөнцийн шившиг амьд үхдэл хар гайнуудыг бурхан тэнгэр ниргэж, буг чөтгөр нь аваад зайлаасай.
2021-01-20