С.Ганбаатар: У.Хүрэлсүхээс "Оюутолгой"-н гэрээг ашигтай байлгахын төлөө ажиллахыг шаардаж байна
2021-01-20

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой" төслийн талаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр:

 

-Бид "Оюутолгой"-н 360-400 тэрбум ам.долларын үнэтэй баялгаа бид гадныханд өгсөн. 2051 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй, 22  тэрбум ам.долларын хөрөнгө гаргахыг "Рио тинто"-гоос бидэнд албан бичгээр ирсэн. Одоогийн байдлаар Монголоос 1.2 сая тонн зэс, 75.8 тонн алт, 231 тонн мөнгө гарсан нь нийтдээ 14 тэрбум ам.долларын баялаг гэсэн үг.

 

АНУ-ын Нью-Йорк дахиь Мужийн дээд шүүх дээр "Оюутолгой"-той холбоотой хэргийг хэлэлцэж байна. Экспертийн дүгнэлтээр "Оюутолгой"-н гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 56.1.1 дэх зүйл заалтыг зөрчсөн "Хүчин төгөлдөр бус хэлцэл" гэж үзжээ. Тус хэргийн талаар АНУ-ын Нью-Йорк дахь Мужийн дээд шүүх цахим системдээ олон нийтэд нээлттэй байршуулсан байна. Та бүхэн  0656507-2020 дуаартай хэргийг ЭНД-ээс харж болно. 

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Оюутолгой"-н гэрээгээр хохирсон ард түмнээ төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй ганц хүн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ард түмнээ төлөөлж олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээч. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байна. Монголчуудад "Оюутолгой"-н гэрээгээ дахин хийх боломж гарч байна. Хөрөнгө оруулалтын гэрээг цоо шинээр ярих хэрэгтэй. "Оюутолгой"-н гэрээг байгуулахдаа "Рио тинто" авлига өгсөн гэдэг олон улсын шүүх гаргаад байна.

 

"Оюутолгой"-н гэрээг Монголын ард түмэн ашигтай байлгах алтан боломжийг бүгдээрээ хамтдаа ашиглацгаая. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ нэгдүгээр сардаа багтаж, олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргах хэрэгтэй. "Оюутолгой"-н гэрээг монголчуудад ашигтай байлгахын төлөө ажиллахыг У.Хүрэлсүхээс шаардаж байна хэмээв. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
!!!!:
Oyutolgoin gereeg Saijruulah ni zuitei Demjij b na !
2021-01-20
сдөс:
чи солонгосын хахуулиа эргэж төлсөн үү
2021-01-20