Ж.Энхбат: Иргэд хулгайн замаар орон нутаг руу явах үйлдэл гаргаж байна
2021-01-20

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.20/ хийлээ. Хэвлэлийн хуралд  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү,  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ж.Энхбат нарын албаны хүмүүс оролцов. 

 

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ж.Энхбат: 

 

-Цагдаагийн байгууллага Улаанбаатар хотоос гарах болон орох хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн 19-ний өдрийн хугацаанд Улаанбаатар хот руу нийт 14161 тээврийн хэрэгслээр 27467 иргэн нэвтэрч,  17161 тээврийн хэрэгсэл, 34561 иргэн гарсан. Эдгээр зорчих хөдөлгөөнд хяналт тавин ажиллаа.

 

Мөн иргэд маршрутын бус замаар хөдөлгөөнд оролцож, иргэдийг хулгайгаар орон нутаг руу авч явах, оруулж ирэх үйлдлийг удаа дарааллан гаргаж байна. Нийт 50 тээврийн хэрэгслээр 107 иргэн зорчсоныг илрүүлж шинжилгээнд хамрагдаагүй 52 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан. 39 иргэнийг тусгаарлах байранд, 13 хүнийг гэрийн ажиглалтад авсан. 

 

Хяналтын цэгт нэг ээлжид  Цагдаагийн байгууллагын 22 автомашинтай 40 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Зарим төмөр замын нүхэн гарц, хот тойрсон товчоодын замуудыг хааж, хяналт тавьж байна. Тиймээс иргэд та бүхний хариуцлагатай байхыг анхааруулж байна. 

 

 М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Хулгайн зам олоод явж байгаа жолоочийн буруу юу. Хориглодог, хяналт тавьдаг,шийтгэдэг ТӨРийн буруу юу. Миний бодлоор хэний ч буруу биш, тоглоомын дүрмийн дагуу л жам ёсны болдог зүйл юм биш үү.
2021-01-20