ДЭМБ: Британи штамм 60 бүс нутагт бүртгэгдсэн
2021-01-20

Анхлан Их Британид бүртгэгдэж, халдварлах чадвар илүү өндөр гэдэг нь тогтоогдсон коронавирусийн штамм дэлхийн 60 орон, бүс нутагт бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 10 бүс нутгаар нэмэгдсэн үзүүлэлт гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. 

"Нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн VOC-202 012/01 штамм дахин 10 орон, бүс нутагт бртгэгдлээ. Одоогийн байдлаар дэлхийн 60 орон, бүс нутагт энэ төрлийн штаммын зөөвөрлөгдсөн болон халдварласан тохиолдлын талаарх мэдээлэл бидэнд ирээд байна" хэмээн ДЭМБ мэдэгдсэн байна. 

 

VOC-202 012/01 хэмээн нэрлэгдсэн шинэ штамм нь халдварлах илүү өндөртэй бөгөөд ингэснээр энэ штаммаар үүсгэгдсэн халдвар өмнөхөөс хурдтай тархаж байгаа гэнэ. Энэ штаммын үүсгэж буй өвчин нь анхдагч штаммынхаас нэг их ялгарахгүй байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин