Д.Сарангэрэл: Ирэх дөрвөн жилд агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна
2021-01-20

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан мэдээлэл сонсох асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав. 

 

 

Хуралдааны эхэнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2020 онд хийсэн ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл танилцууллаа. 

 

Тус хороо 2020 онд 5 зорилт бүхий 58 арга хэмжээг хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж, 77.3 тэрбум төгрөгөөр 24 арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна. Ажлын үр дүнд 2020 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундамж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 23 хувиар, PM2.5 тоосонцор 15 хувиар багассан үзүүлэлт гарсан байна. Нийт санхүүжилтийн 80 хувийг утаа буюу агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсныг сайд мэдээлэлдээ тэмдэглэв. Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Г.Ганболд, Г.Дамдинням, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

 

-77.3 тэрбум төгрөгөөр 24 арга хэмжээ хэрэгжүүлсэн талаарх санхүүгийн задаргааг авч танилцах хүсэлтэй байна. 2021 онд утаа, агаарын бохирдлыг бууруулахад үсрэнгүй ахиц гаргах ямар ажил төлөвлөж ажиллах вэ? Агаарын бохирдол буурсан гэж байгаа ч Улаанбаатарыг алсаас харахад саарал утаан дунд байна. 

БОАЖ-ын сайд Н.Сарангэрэл:
 

-Ирэх дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хүртэл  хувиар бууруулна. Цаашид үр дүнтэй шийдэлд хүрэхийн тулд орон сууцжуулах асуудлыг бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Одоо ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.

 

 

 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

 

-Нэг жилд агаарын бохирдолд 77.3 тэрбум төгрөг зарцуулах нь бага мөнгө биш. Гол нь энэ мөнгөөр үр дүнтэй ажил төлөвлөж, хиймээр байна. Өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталсан байна. Ямар ажил тусгахаа ярилцаад, шийдээд явахгүй бол энд бид суух ямар хэрэг байна вэ. Дэд хорооны хуралдаанаас гаргасан чиглэлийн дагуу ажлын төлөвлөгөөгөө дахиж батлаад явах ёстой.

 

 

Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

 

-Агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдлыг бууруулах ногоон хөгжлийн зорилго эн тэргүүний байх ёстойг тэмдэглээд хөрс, ус, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үр дүнтэй ажил хийх хэрэгжүүлнэ. 2021 онд ямар ажлыг, хэчнээн төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлнэ.

Н.Нягт

 

 

 

 
 
 

 

Shuud.mn
Сонин хачин
Хотын төвлөрөлөө багасгаж байж шийднэ гэдгийг энэ мангарууд хэзээ ойлгох вэ?
2021-01-21
Иргэн:
Улаанбаатарын утаа урьдын адил боллоо. Ноднин их бага байсан одоо бол маш их утаатай болсон. Энэ тал дээр яаралтай анхаарал хандуулаач Сарангэрэл сайдаа. Яагаад утаатай болов?
2021-01-21
зочин:
энэ авгай тэтгэвэртээ гараач ээ өөртөө хатан ээжий гэдэг дуу хүртэл зохиолгосон гэсэн үнэн үү үнэн бол үнэн дебиль чавганц юм даа улаанбаатар чинь утаатай хэвээрээ л бга шүүү
2021-01-20