Хөдөлмөрийн хуулийн төслөөр АН дахин гурав хоногийн завсарлага авлаа
2021-01-20

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ хуулийн төслөөр өмнө нь УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан байсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

 

-Ээжээс төрөөгүй хүн байхгүй. Дөнгөж төрсөн эх, нялх үрд Засгийн газар ямар хандаж байгааг харлаа. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна, Д.Ганбат дарга аа?

 

-Тийм ээ, Би эхлээд энэ асуудлыг яръя. Үндсэн хуульд эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлооно гэж заасан. Иргэд хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгааг эсэргүүцэн жагсаж байгааг АН дэмжиж байна. Ерөнхий сайдад Шадар сайд, ЭМ-ийн сайд, Хотын даргад хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн. Мөн Хөдөлмөрийн хуулиар дахин нягталж үзэх гурав хоногийн завсарлага авч байна гэлээ. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ хуулийн төсөлд ажил хийж байгаа бүх хүнд хамаарч байгаа. Өмнөх хуулиас дэвшилттэй хууль шүү" гэдгийг анхааруулаад УИХ дахь АН-ын бүлэг завсарлага өглөө. 

 

Дараагаар нь Музейн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Энэ хуулийн төсөлд УИХ дахь МАН гурав хоногийн засварлага аваад байсан юм. Музейн тухай хуулийн төсөлтэй холбоотой 29 зарчмын зөрүүтэй саналаар  санал хураалт явуулж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин