У. Хүрэлсүх: Бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцно
2021-01-20 18:32

"Өргөө" амаржих газарт амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн. Халдвартай эхийг ХӨСҮТ-д тусгаарлахдаа эх, нярайг шаахай, гэрийн халадтай нь зөөвөрлөсөн хариуцлагагүй үйлдэл олон нийтийн бухимдлыг төрүүлж, өнөөдөр Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ. Олон нийтийн зүгээс болон УИХ дахь АН-ын зүгээс Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцруулахыг шаардсан. 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан өрөөндөө хуралдаж байна. Хурлын үеэр Ерөнхий сайд У. Хүрэлсүх "Бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцно" гэдгээ мэдэгдсэн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсандаа тавьжээ. 

 

Энэ талаар 19:00 цагт холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийх юм. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ЕС У.Хүрэлсэхэд итгэж, багаар нь дэмжихийг /тэдний дотор хэрэггүй Долдойнууд байсан ч/ хүссэнээр нь сонгосон сонгогчид эцсийг нь үзмээр байна. Явцын дунд унасан морио сэлгэх, засаглалыг байнга унагаж, аливааг эзэн хариуцагчгүй болгож, бурууг бие биедээ тохсоор ирсэн учир хэнд нь "но" байдаг эргэлзээг тайлахын тулд МАН-ыг сонгосон. Хоёр чавганц уралдвал нэг нь түрүүлдэг хойно МАН-ыг арай илүү болов уу гэж найдсан.Янз бүрийн өдөөн турхиралтад авталгүй, өнөөдрийг биш маргаашийг харж,шийд гаргахыг ЕС-аас хүсч байна. Төрийн хар хүн - Зарим зүйлд уул мэт бат бөх байх гэсэн сургаалийг бодож, ЗГ-ыг хүчгүйдүүлэхээр турхирч буй шүдгүй арслангуудад өгөөш болоод хэрэггүй.Сонгогч бид үүрүүлсэн ачааг минь хэрхэн даахын эцсийн үр дүнг л хармаар байна.
2021-01-21
Zochin:
Urdichilsan beltgel bhgui.bodlog ni horsond buudagui neregsen hoinn gedeg l bnda yanda
2021-01-21
Иргэн:
Нэр цэвэр сайн хүмүүс гаргаж тавихгүй бол дараагийн тэсрэлт ойрхон байна шүү Хүрэлсүх сайдаа
2021-01-21
zochin:
ene ooroo hamgiin ehleed ogtsrph yostoi
2021-01-20