Гитлерийн "Миний тэмцэл"-ийг Польшид хэвлэн гаргажээ
2021-01-21

Адольф Гитлерийн "Майн Кампф" буюу "Миний тэмцэл" номын академик хэвлэл Польшид гарчээ. Энэ номыг хэвлэн гаргасан Беллона хэвлэлийн газрын онцолсноор Майн Кампф" "ардчиллыг хэрхэн хялбархан нурааж, үл анзаарагдам байдлаар тоталитар дэглэмд хүрчихэж болдгийн сэрэмжлүүлэг" болох ёстой гэнэ. 

 

"1933 оны дараа Германд болсон үйл явдал өнөөдөр, маргааш, нөгөөдөр ч дэлхийн олон газар гарах боломжтой" хэмээн Беллона хэвлэлийн газрын захирал Збигнев Червински онцолсон байна. Түүний өгүүлснээр, "Майн кампф" гэж юу болох талаар бүрэн зураглалыг өгч, үр дагавар ямар байхыг тайлбарлах нь нэн чухал" гэнэ. Польшийн иудейн шашны тэргүүн энэ номын академик хэвлэлт нь "нацизм, худал хуурмаг, тоталитаризмын аюулыг гүн гүнзгий ойлгоход хүмүүст тусална" хэмээн мэдэглжээ.

 

Гитлерийн номыг Польшид хэвлэсэн нь сүүлийн жилд Европын орнуудад гарч буюу хоёр дахь тохиолдол юм. 2016 онд Германд энэ номыг хэвлэн гаргаж, анхандаа 4000 хувь борлуулахаар төлөвлөж байсан ч 85000 хувь худалдаалагдан, шилдэг борлуулалттай ном болсон юм. Сүүлд хэвлэгдсэн эдгээр хувилбарууд нь 1925 онд гарч байсан эхээс харьцангуй зузаан байдаг. Учир нь хоёр боть номонд 5000 гаруй шинжээч, түүхдийн байр суурийг багтаасан байдаг бөгөөд Герман болон бусад орнуудад ийм тайлбаргүйгээр "Майн кампф"-ыг хэвлэхийг хориглодог юм.

 

Гитлерийн номын хэвлэх дараагийн улс нь Франц болох гэнэ. Өмнө нь 2020 онд хэвлэн нийтлэхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хэвлэлт хойшлогдсон байна. Харин энэ онд номын дэлгүүрүүдийн тавиур дээр "Майн кампф" өрөгдөнө гэж Fayard хэвлэлийн газар мэдэгджээ.

 

"Майн кампф" номыг Гитлер төрийн эргэлт хийх гэж бүтэлгүйтсэнийхээ дараа Баварит хоригдож байхдаа бичсэн байна. Шинжээчдийн өгүүлдгээр, энэ номыг уншихад тун хүндрэлтэй, нумыг ойлгомжгүй, хүнд, уйтгартай хэлбэрээр бичсэн байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин