COVID-19: Бээжингийн сургуулиуд цахим сургалтад шилжинэ
2021-01-21

Хятадын нийслэл Бээжин хотод дунд ангийн сурагчдыг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн цахим сургалтад шилжүүлэхээр болжээ. Энэ нь хотод коронавирусийн халдварын шинэ дэгдэлт илэрсэнтэй холбоотой гэж Бээжин хотын боловсролын хороо мэдэгдсэн байна. 

 

"Өөрчилсөн хуваарийн дагуу дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 23-ны өдөр танхимын сургалтаа дуусгаж, дахин сургуульдаа очихгүй" хэмээн боловсролын хороо мэдэгдсэн байна. Цахим сургалт улирлын сүүл хүртэл үргэлжлэх аж. Харин бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 16-наас амарсан бол цэцэрлэгүүд ч мөн өвлийн амралттай байгаа гэнэ.

 

Бээжин хотын Дасин дүүрэгт энэ сарын 17-19-ний хооронд коронавирусийн 11 тохиолдол шинээр илэрчээ. Одоо хотын эмнэлгүүдэд коронавирусийн халдвартай 43 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Түүнчлэн Гирин мужид коронавирусийн халдварын шинэ голомт гарсан талаар Хятадын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгджээ.

 

Энд дуулгахад, анхлан коронавирусийн халдварын голомт болж байсан Хятад улсад цар тахал дэгдсэнээс хойш 88 мянган тохиолдол бүртгэгдсэнээс 4.6 мянган хүн нас барж, 82.4 мянган хүн эдгэрсэн байна.

 

Халдварын дэгдэлт анхлан гарснаас хойш хатуу хөл хорио тавьж, хязгаарлалт дунд амьдарч байсан ч Хятадын эдийн засаг өнгөрсөн онд өссөн байна. БНХАУ-ын эдийн засаг 2020 оны хоёрдугаар улирлаас эхлэн сэргэж эхэлсэн бөгөөд  дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн дүнгээр 2.3 хувиар өсчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09