Үс засуулбал нас уртадна
2021-01-21

Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын Билгийн тооллын 8. Бархасвадь гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй, шарагчин могой өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

 

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
!!!???:
Өвөр Монголд нэг хүн очоод үсээ засуулая гэж гэнэ. Тэгтэл дагалдаж үйлчилж явсан өвөр монгол залуу ихэд сандарч "Та юу ярина вэ? Манайд тийм газар байхгүй" гэж гэнэ. Ар монгол гайхаад үсчин байдаггүй юм уу гэсэнд "Ээ Та юу гээд байна аа" гэжээ. Ар монгол толгойнхоо үсийг заагаад энийг засуулах хэрэгтэй байна" гэж. Тэгсэн нөгөө өвөрлөгч залуу "Ээ энэ чинь гэзэг байна шүү. Үс гэвэл суганд байна. Умдагт байна шүү" гэсэн гэдэг. Тэгэхээр энэ зурхайгаар бол юуг нь засуулах вэ?
2021-01-21