ОБЕГ: Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2021-01-21

Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжүүлж байна. Тус газрын хоногийн мэдээнд гал түймрийн дуудлага ирж, амиа алдсан тохиолдол гарчээ. Жишээлбэл: 

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д чингэлэг шатжээ.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 21:12 цагт очиход иргэн Б-ийн чингэлэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.

 

Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн “Хөх-Оройн гозгор хар” гэдэг газар 11:30 цагт автомашин шатсан тухай мэдээллийг хүлээн авчээ.  Тус сумын харьяат иргэн Д-ын “Пажеро” загварын суудлын автомашин шатсан  байна.

 

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд багийн “Хар-Овоо” гэдэг газар 01.20 -ны өдрийн 06:00 цагт малчин айлын гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авчээ. Тус сумын харьяат малчин Б-ийн 5 ханатай гэр шатсан бөгөөд иргэн Б /67 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Э.Сонор      

Shuud.mn
Сонин хачин