Израильд 12 мянга гаруй хүн Пфайзер вакцин тариулсныхаа дараа халдвар авчээ
2021-01-21

Израильд Пфайзер вакцин тариулсныхаа дараа 12.5 мянган хүн коронавирусийн халдвар авчээ. Тэдгээрийн 69 нь хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байсан гэж Израилийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

"Вакцинжуулалтын дараа 189 мянга орчим хүнийг коронавирусийн тестэд хамруулснаас 6.6 хувьд нь тестийн хариу эерэг гарсан. Тэдний ихэнх нь хоёр тунт тарилгын эхний тарилгыг хийлгэснийхээ дараахан буюу урьдчилан сэргийлэх тарилга нөлөөлж эхлэхэс өмнө халдвар авсан байна" хэмээн Израилийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

 

Харин 69 өвчтөн хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн ч халдвар авчээ. Израилийн хэвлэлийнхний мэдээлснээр, 1410 хүн эхний тарилгаас хойш хоёр долоо хоногийн дараа халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд ийм хугацаанд хэсэгчилсэн дархлаа үүссэн байх ёстой гэнэ.

 

Пфайзер компани мэдэгдэл гаргахдаа эхний тарилгаас хойш 15 дахь болон 21 дэх  өдрийн хоорондын хугацаанд дархлаа үүсч, вакцины үр ашиг 52 хувиас 89 хувь болон өсдөг гэдгийг онцолсон байна.

 

Энд дуулгахад, вакцинтай холбоотой, тарилгын дараа ч халдвар авсан гэх мэдээлэл тасралтгүй гарсаар байгаа юм. Харин энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд вакцин тариулсны дараа халдвар авах эрсдэл бий, аливаа төрлийн вакциныг хийлгээд тухайн өвчнөөс 100 хувь хамгаалагдах баталгаа байхгүй ч өвчний хүндрэлээс сэргийлдэг гэж мэргэжилтнүүд онцолдог. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Pfizer ану ынх
2021-01-21
Энэ ноцтой мэдээ байна. Хийлгэж болохгүй маскаа зүүгээд гадуур холдохгүй байя
2021-01-21
Зочин:
Монголын эрхтэн дархтануудаа .Ямар вакцин сонгож байгаагаа хар даа. Оросын Спутник-5 вакцин 2 жилийн дотор халдвар авахгүй гэсэн баталгаа өгч байгаа
2021-01-21