ШУУД: 16 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.21/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12940 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  16 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал,  Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрны орцны хавьтал 9 хүн, Монос компанийн ажлын байранд ажилладаг хүмүүстэй холбоотой  гэр бүлийн халдварт өртсөн хоёр хүн,  бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээнд коронавирус илэрсэн. Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтны шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 756 болж байна.  Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1082  байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 хүн эдгэрч гэртээ гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1584 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1046 байгаа. Өнөөдрийн байдлаар 526 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 462 хүн хөнгөн, хүндэвтэр 55 хүнд 7, маш хүнд 2 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д 176 хүн хөнгөн, хүндэвтэр 40, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 91 хүн хөнгөн, хүндэвтэр 12, хүнд 3, маш хүнд 1 байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 195 ажиглалтад байна. Мөн УНТЭ-т таван  хүн эмчлэгдэж байгаа.

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин