ДЭМБ: Орос улс цар тахлыг хяналтдаа оруулж чадлаа

Орост өдөр бүр бүртгэгдэх коронавирусийн халдварын тоо буурч байгаа нь энэ улс цар тахлын оргилд хүрснийг илтгэж байна гэж Москва дахь ДЭМБ-ын төлөөлөгч Мелита Вуйнович мэдэгдсэн байна.
"Сүүлийн 20 өдрийн дотор Орост шинээр бүртгэгдэх өвчний тохиолдлын тоо аажмаар буурч байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ өдөрт бүртгэгдэх халдварын тоо өндөр байгаа тул бид сэрэмжээ сулруулж болохгүй" хэмээн Вуйнович мэдэгджээ.
Түүний үзэж байгаагаар "Спутник V" вакцины хүртээмжийг нэмэгдүүлснээр COVID-19-ийн хүнд тохиолдлуудын тоог бууруулах гэнэ. "Вирусийн халдвар дамжихаас заавал урьдчилан сэргийлэх албагүй, хүнд тохиолдлууд буурах нь чухал" хэмээн тэрбээр өгүүлжээ.
Энд дуулгахад, Орост даваа гарагаас эхлэн коронавирустэй тэмцэх бүх нийтийн вакцинжуулалтын ажил эхэлсэн юм. Энэ сарын сүүл гэхэд "Спутник V" вакцины 2.1 сая тунг эргэлтэд оруулахаар болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ