Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомттой холбоотой 387 тохиолдол бүртгэгджээ
2021-01-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.21/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Улаанбаатар хотод хэд хэдэн класстер өвчлөл бүртгэгдсэн. Танилцуулбал, 

 

  • Иргэн Д-ийн голомт 48 тохиолдол

  • Төмөр замын голомтод гурван байршилд 16 тохиолдол

  • Баянзүрх эмнэлгийн голомтоос 9 байршилд 387 тохиолдол бүртгэгдсэн. Уг голомтоос үүдэлтэй "Тэнүүн Огоо" компанийн гэр бүл, ХСҮТ

  • Ачтан эмнэлгийн голомтоос 4 байршилд 72 тохиолдол

  • Мөнххада компанийн голомтод 2 байршилд 28 тохиолдол 

  • Баянгол дүүргийн таван орон сууцад 16 тохиолдол 

  • Баянзүрх дүүргийн 17-р хорооны голомтоос 32 тохиолдол тус тус бүртгэгдсэн. 

 

Эдгээр голомтууд хяналтад орсон. Одоогоор Монос компанийн голомтод 40 тохиолдол бүртгэгдээд байна. Уг голомт идэвхтэй байгаа. Тохижилт үйлчилгээний компанийн голомтод 12 ажилтан, гэр бүлийн таван хүн нийт 17 хүнд өвчлөл бүртгэгдээд байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Д-ийн тохиолдол гэдэг чинь аль дүүрэг, газарт байна вэ? Ядахдаа явсан газрыг нь тойрч явах хэрэгтэй биз дээ?! Юу нь нуу-ц байна вэ? Аюулыг тойроё л доо...
2021-01-21