Хөвсгөл аймагт давтан газар хөдлөлт бүртгэгдсээр байна
2021-01-21

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, 2020.01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай өмнө нь мэдээлсэн. 

 

Тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 33 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т/ өчигдөр буюу 2020.01.20-ны өдрийн 08:57 цагт, 09:29 цагт 3.7 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. 

Shuud.mn
Сонин хачин