Засгийн газрыг огцруулах саналыг дэмжжээ

15:50: цаг:
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах саналыг Удирдах зөвлөлдөө танилцуулж, МАН-ын бүлэг дэмжжээ.
У.Хүрэлсүх Засгийн газраа бүрэлдэхүүнээр нь огцруулна
12:30 цаг:
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Засгийн газрыг бүрэлдэхүүнээр огцруулах саналыг дэмжжээ. Учир нь Удирдах зөвлөлийн хуралдаанд Ерөнхий сайд өөрөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо танилцуулсан аж.
Үргэлжлээд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсэх асуудлыг хэлэлцэх аж.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
12:00 цаг:
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хурлаар хоёр сайдын томилгооны асуудлыг хэлэлцэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ