А.Амбасэлмаа: Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа
2021-01-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.21/ хийлээ. Хэвлэлийн хуралд  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Нэгдүгээр төрхөд амаржсан эмэгтэйг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ гадна ослын шатаар дөрвөн давхар хүртэл алхуулсан уу? Өөр замаар оруулах боломж байсан уу? 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн халдвартын клиник  бүрэн болон хагас бокс өрөөтэй. Бокс өрөө гаднаас хаалгатай. Мөн гаднаасаа өвчтөнөө оруулаад дотроо хаалгатай. Уг хаалгаар эмнэлгийн ажилчид орж эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Гаднаас өвчтөнөө авдаг хаалгаар оруулсан байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Коронавирусийн эсрэг эмчилгээ хийгдэж байна. Биеийн байдал тогтвортой байгаа.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мэдээж эмнэлэгийн ажилтнууд энэрэнгүй бус хандсан Гэхдээ уг эмэгтэй аминдаа арчаатай хандах блаа Хүний төлөө амьдарч байгаа биш биздээ Яадахдаа хөнжлөө нөмрөөд гарах байлаа Хэт нэг талыг бариад бна
2021-01-22
Зочин:
Чи хэзээ зайлах вэ. Эмгэн шулмас
2021-01-21