ХӨСҮТ: Нярайгаас халдвар илрээгүй
2021-01-21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.21/ хийлээ.

 

Коронавирусийн халдвартай эмэгтэйн долоон сартай хүүхдэд халдвар илрээгүй гэх мэдээлэл байна. Нярайд халдвар илэрсэн үү? 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

 

-Одоогийн байдлаар өвчтэй ээжээс нярайд коронавирус халдварласан тохиолдол бүртгэгдээгүй. 2020 онд ХӨСҮТ-д 21 эх амаржсан. Үүнээс коронавирусийн халдвартай  дөрвөн ээж байсан. Ээжээс нь нярайд халдвар хүрсэн тохиолдол гараагүй. Магадгүй ээжийн дархлаатай холбоотой.  Бидний зүгээс халдварын сэргийлэлт хяналтын дэглэмийг  сайн мөрдүүлж, ээжүүд зөвлөмжийг маш сайн мөрдсөн нь нөлөөлсөн байх. Мөн бусад халдвартай гурван ээж төрсөн. Үүнээс   гепатит халдвартай  2 , сүрьеэтэй 1 ээж төрсөн. Нярайд халдвар илрээгүй. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
arai bn shuu
2021-01-21