Улс төрд л “үйлчилдэг” стандарт бус үйлдэл
2021-01-21

 

МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газраа бүрэлдэхүүнээр нь огцрууцлахаа Удирдах зөвлөлдөө мэдэгдлээ. Энэ удаад өөрийн тэргүүүлсэн Засгийн газраа огцруулж байгаа намын даргын мэдэгдэл Удирдах зөвлөлийн гишүүдийн хувь эцсийн шийдвэр.

 

Цар тахлын халдвар дэгдэж, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох байтугай сайдын “шүд сугалах” шийдвэр гаргахгүй гэж зарим ажиглагчид үзэж байсан нь талаар боллоо.

 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ Улсын онцгой комисс болон төрийн байгууллага шат шатандаа алдаа гаргаж, хүний амь эрсдэж, эх, нялхсын эрүүл мэндэд аюул учруулсан нь үнэн. Тиймээс ч ард иргэдийн тэвчээр барагдаж, бухимдал дээд цэгтээ хүрч, дүн өвлийн хүйтэнд  Сүхбаатарын талбайд эсэргүүцэн жагссан.

Одоогооос ганцхан жилийн өмнө одоогийн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ,  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Лу.Болд, гишүүн асан Ж.Батзандан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар олон нийтийг тэмцэлд уриалан,  зорилгодоо ч хүрч, өнөөдрийн албан тушаал, эрх мэдэлд  хүрсэнийг түмэн мэднэ.

 

Харин энэ удаагийн  иргэдийн жагсаал үнэмлэхүй олонхиор сонгосон төр, засгийн буруутай үйлдэлд хариуцлага тооцохыг шаардсан, шаардлага ч биеллээ олсон. Жагсаалтай зэрэгцээд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар албан тушаалаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлсэн. Харин Ерөнхий  сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох шийдвэр гаргалаа. Хэн нэг сайд, Засгийн газар огцорсноор хариуцлага тооцсон гэсэн үг биш. Хариуцлагагүй Засгийн газрын  үйлдэл нийгэмд ямар үр дагаварт хүргэх вэ гэдгийг цаг хугацаа л харуулна. 

 

МАН хэдийгээр нээлттэй гэдэг ч дотоод асуудал нь хайрцаглагдсан байдаг. Тиймээс дараагийн танхимын тэргүүн, гишүүдийн нэрсийн жагсаалт доторх фракцуудаас нэгэнтээ гарсан байгаа. Харин тохироонд хүрэх л цаг хугацааны асуудал.

 

Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийн жил эрх баригчид цаг алдаж, олон нийтийн дунд хагарлаа нээлттэй дэглэж, муухай харагдахыг хүсэхгүй. Намын дарга нь Ерөнхийлөгчид нэр дэвших нь тодорхой болсон энэ үед  тохироо шийдэлдээ шуурхайлан гаргаад, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх танхимыг бүрдүүллээ гэсэн жижүүрийн үгээ хэлснээр  шинэ Засаг гарч ирэх биз.

 

Парламентад нэг намыг олонхиор нь сонгосноор Засгийн газар тогтвортой байж, бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ гэсэн ойлголтыг зөрүүтэй байсныг одоогийн эрх баригчид өнгөрсөн парламентаар харуулсан, өнөөдөр ч үргэлжилж байна. Тэгээд ч цар тахлын үед байтугай жирийн өдрүүдэд ч стандарт бус үйлдэл гарсаар ирсэн тул иргэд бид өнөөдөр гайхах хэрэггүй, улс төрд эрх ашиг л үйлчилдэг.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Enkhbayar enkhbold 2 oo yag ungesen odoo jenko goo l araas ni khutgalj bna yadagiin
2021-01-21
Covid oor neg khund unakhaas umnu shudraga tsarailan ajilaa ugch baigaan zugeer l songuuliin show ard tumen ene ter bol khudlaa
2021-01-21