Ерөнхий сайд У.Хүрэлсүх МЭДЭГДЭЛ хийнэ
2021-01-21

 

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах саналыг Удирдах зөвлөлдөө танилцуулж, МАН-ын бүлэг дэмжжээ. 

 

Тиймээс уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж,  чуулганы хуралдаанд оруулах юм. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 16:00 цагт олон нийтэд хандан мэдэгдэл хийхээр болоод байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин