ВИДЕО: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжлээ
2021-01-21

17:00 цаг: 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Би албан тушаал авах үедээ авч, өгөх үедээ өгдөг. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Алдаа гаргаснаа би ойлгож, огцорч байна. Хэн нэг төрийн албан хаагч алдаа гаргавал Ерөнхий сайд нь огцордог юм байна гэдгийг ойлгох байх. Төрийн албан хаагч хариуцлагатай байх ёстой. Үлгэр жишээ болж огцорч байгаа шүү. 

 

 

Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь саналаар албан тушаалаас ч огцруулах санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 13 нь дэмжлээ. 

 

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

16:30 цаг:

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа бүрэлдэхүүнээр нь огцруулахаа мэдэгдсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин