Үс шинээр засуулахад тохиромжгүй
2021-01-22 08:15

Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын Билгийн тооллын 9. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаан морь өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин