TIMES: Японы эрх баригчид Олимпыг цуцална
2021-01-22

Токиогийн Олимпын наадмыг коронавирусийн улмаас цуцлах ёстой гэж Японы эрх баригчид үзэж байгаа талаар Японы Засгийн газрын өндөр албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар The Times мэдээлжээ. 

 

Жилийн хугацаагаар хойшлуулсан Олимпын наадмыг явуулах боломжгүй гэдэгтэй эрх баригчид санал нийлэхгүй байгаа ч наадмыг цуцлах тухай шийдвэрээ хэрхэн зарлах аргаа олох нь гол зорилго нь болоод байна гэж эх сурвалж Таймс сонинд мэдээлсэн байна.

"Хэн ч энэ талаар түрүүлж ярихыг хүсэхгүй байгаа. Би хувьдаа олимп болно гэж бодохгүй байна" хэмээн эх сурвалж өгүүлжээ.

 

Түүнчлэн, 2021 онд Олимпыг цуцалсны дараа Япон улс 2032 оны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх эрмэлзэлтэй байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Цуцалсан нь дээрээ, ард иргэдээ бод
2021-01-22
2022 ond zohioj bolmoor sanagdah yum.
2021-01-22