Нидерландад дайнаас хойших түүхэнд анх удаа хөл хорих цаг тогтооно
2021-01-22

Нидерландын парламент тус улсад хөл хорих цаг тогтоох тухай түр засгийн газрын саналыг дэмжжээ. Ингэснээр нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 21.00 цагаас 04.30 цагийн хооронд хөл хорих цаг үйлчлэх юм. Энэ үеэр нэн шаардлагатай тохиолдолд л иргэдийн зорчих хөдөлгөөнийг зөвшөөрөх юм байна.

 

Хөл хорих цагийн үеэр ажилдаа явж байгаа эсвэл ажлаасаа тарж буй иргэд ажил олгогч гарын үсэг зурж баталгаажуулсан тусгай зөвшөөрлийг авч явах ёстой аж. Нохой салхиулахыг зөвшөөрсөн, гэхдээ гэр бүлийн нэг л гишүүн нохой салхилуулахаар гарч болох юм байна. Хөл хорих цаг үйлчилж байх үеэр шуурхай тусламжийн ажил болон бэлэн хүнсний бүтээгдэхүүн, хоол хүргэлтийн үйлчилгээг хэвийн явуулахыг зөвшөөрчээ.

 

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших түүхэнд анх удаа Нидерландад хөл хорих цаг тогтоож буй нь энэ юм. Журмыг зөрчвөл 95 евро (shuud.mn: монгол мөнгөөр 302 227 төгрөг) -ийн торгууль ноогдуулах аж.

 

Энд дуулгахад, Нидерландад коронавирусийн анхны тохиолдол 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр бүртгэгдэж байв. Өнөөдрийн байдлаар тус улсад халдвар авсан хүний тоо 932 мянгыг давсан бол 13.3 мянган хүн коронавирусийн халдварын улмаас нас баржээ. Өвчний тархалтаас сэргийлэх үүднээс 2020 оны 12 дугаар сарын дунд үеэс эхлэн Нидерландад өргөн цар хрэээй хөл хорио тогтоож, хүнс, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнээс бусад барааны дэлгүүрүүд, соёл урлаг, цэнгээний байгууллагууд хаагдсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин