Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болох уу?

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг хэлэлцэж олонхийн дэмжсэн саналаар Засгийн газар танхимаараа огцорсон.
МАН-ын баг хурал өнөөдөр хуралдаж, дараагийн Ерөнхий сайдыг тодруулна хэмээн мэдээлсэн.
МАН-ын удирдлагууд өчигдөр орой албан бусаар хуралдаж дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцсэн. Улмаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн тухай албан бус мэдээлэл байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ