Сэрэмжлүүлэг: Автомашин онхолдож 17 настай жолооч амиа алдав
2021-01-22 10:46

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021.01.18-21-ний өдрүүдэд нийт 675 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 474 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 2 хүний амиа алджээ.

 

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

-  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –8

 

-  Онхолдох хэлбэрээр-1

 

- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2021.01.18-аас 19-нд шилжих шөнө Төв аймаг, Баянжаргал сум Эрдэнэ 3-р баг “Бүдүүн” гэх газар /сумын төвөөс урагш 45км төв дотор/ шороон замд Dayun маркийн улсын дугааргүй  мотоцикл онхолдож  жолооч 35 настай, эрэгтэй,  Н-н амь нас хохирсон хэргийг Төв аймаг дахь ЦГ-ын шалгаж байна.

 

Мөн 2021.01.21-ний 02.09 цагт Орхон аймаг Баян-Өндөр сум “Таван Эрдэнэ” захын хажууд /аймгийн төвөөс урагш 5км/ шороон замд Mitsubishi Lancer маркийн автомашины онхолдож, зорчигч 19 настай, эрэгтэй Т, 22 настай, эрэгтэй Э нарын 2 хүн гэмтэж, жолооч 17 настай, эрэгтэй Г нас баржээ.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 201 зөрчил ирлүүлсний 87 нийслэлд, 114 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

 

Жолооч та өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг хамгаалж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Батэрдэн:
Гшгш
2021-01-25
Батэрдэн:
Гшгш
2021-01-25
Батэрдэн:
Гшгш
2021-01-25
Ао
2021-01-25
Яг яг буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж
2021-01-24
Zochin:
Jolooch bishee mongol ulsiin huuli huchen tuguldur heveereel baigaa 18 nas hursen mongol ulsiin irgen joloonii kursed suuj jolooch bolj bolnoo gej
2021-01-24
Иргэн.:
17н настай жолооч онхолдож нас барсан харамсалтай мэдээллийг уншлаа. Хуулинд зааснаар 18 н нас хүрсэн иргэн жолооч болно гэж заасан байдаг шиг санаад байхын. Үнэхээр жолоочийн үнэмлэх нтртэй юм бол жолооны дамжаануудад 18 н нас хүрээгүй иргэдийг сургадаг гэж ойлголоо. Хяналт шалгалт байхгүй болсон юм уу. 17той хүүхэд жолооч гэж юу байхав дээ.
2021-01-24
Ао
Zochin:
Jolooch bishee mongol ulsiin huuli huchen tuguldur heveereel baigaa 18 nas hursen mongol ulsiin irgen joloonii kursed suuj jolooch bolj bolnoo gej
unshigch:
medeelliin site gd bgaa yumaa chaawaasdaa 17 nastai jolooch bish awtomashnig joloodoj ywsan 17 nastai T gegch l bgaa
2021-01-24
удаа.дараа.согтуугаармашин.барисан.жолоочыг.арга.хэмжээ.авч.дээрнэ.машиныг.нь.улсын.орлого.болгон.хурааж.байх.хуультай.бол
2021-01-24
0
2021-01-24
17 nastai jolooch b.dag yum uu.
2021-01-23
Togosoo:
Huuhdee buruu erhluuleed amind ni huch dee Haramsaltai ymaa
2021-01-22
Яг яг буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж
Badarch taxar:
Vhel rvv gee yawj bga hvnd heden nastai baih ni hamaagvi
2021-01-22
17 настай жолооч юу гэж ойлгох вэ 18 хүрч жолооч болдог биз дээ
2021-01-22