Улсын дээд шүүх Н.Номтойбаяр нарын хэргийг хэлэлцэнэ
2021-01-22 10:58

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Улсын дээд шүүхэд өнөөдөр /2021.01.22/ наймдахь хурлаар товлогджээ. Одоогоор гуравдахь хурал үргэлжилж байна. 

 

Өмнө нь Улсын дээд шүүхэд тус хурал товлогдсон ч шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан. 

 

Эргэн сануулахад, Н.Номтойбаярт “Бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн Хуулийн 22-р зүйлийн 22.1.3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 5 жил 5 сар  хорих ял оноосон. 

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн билээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин