Өчигдөр "Сонгдо" эмнэлэгт үзүүлэхээр очсон хүний шинжилгээнд коронавирус илэрчээ
2021-01-22

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.22/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 1189 хүн, хоёрдогч хавьтал 4465  хяналтад байна. Өчигдрийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Хас, Худалдаа хөгжлийн банкинд хавьтлуудыг  тусгаарлах, шинжилгээ авах ажил үргэлжлэн явагдаж байгаа. Хас банкны таван хүнийг тусгаарласан, хоёрдогч хавьтал 300 хүнийг шинжилгээнд хамруулж байна. Мөн өнөөдрөөс Худалдаа хөгжлийн банкны тандалт судалгаа  эхэлнэ. 

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт ойрын хавьтал болсон хүн байгаа учраас тухайн газрын ажилчид хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж шинжилгээ, тандалтад хамрагдсан байна. 

 

Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байранд бүртгэгдсэн голомт идэвхтэй байгаа. Тус голомтод одоогоор 20 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Мөн Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн голомт идэвхтэй байгаа. 

 

Нийслэлийн дүүргүүдээс халдвар гарах эрсдэл өндөр байгаа учраас анхаарахыг хүсье. Өчигдөр "Сонгдо" эмнэлэгт үзүүлэхээр очсон хүн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийхэд халдвар батлагдсан. Гэхдээ "Сонгдо" эмнэлэг сонор сэрэмжтэй ажиллаж үзүүлэхээр ирсэн иргэдийг тусгаарлаж түргэвчилсэн тестээр шинжилсэн байна. Тиймээс хавьтлын тоо 3-4 ажилтнаас хэтрээгүй. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mongold koronagiin esreg arga hemjeeg buruu hiigeed bna, baruun Europad hen 1 hun emnelegt ochih zailshgui shaardlagatai bol48 tsagiin umnu test ugdug, ingesneeree ter hun emnelegt ochij haldwar taraahgui shu de, getel mongold esregeeree baih yum
2021-01-22