Олимп цуцлах тухай мэдээллийг Токио няцаав
2021-01-22

Их Британийн The Times сонин цар тахлын улмаас нэг жилийн хугацаагаар хойшлогдож, энэ зун явуулахаар төлөвлөж буй Токиогийн Олимпын наадам цуцлагдана гэж мэдээлсэн нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байлаа. 

 

Харин ийнхүү олимп цуцлагдана гэх мэдээлэлд Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Манабу Сакаи хариу өгчээ. Түүний өгүүлснээр Олимпын наадмын бэлтгэл төлөвлөгөөний дагуу явж байгаа гэнэ. 

 

"Мэдээж бид дэлхий ертөнцөд үүссэн нөхцөл байдлыг харж байна. Гэхдээ Наадмыг явуулах тухай эцсийн шийдвэр гарах хүртэл Засгийн газар төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлаа хийж байна" хэмээн Сакаи мэдэгдсэнийг Майничи сонин дамжуулжээ.

 

Үүнээс өмнө, Токиогийн Олимпын наадмыг коронавирусийн улмаас цуцлах ёстой гэж Японы эрх баригчид үзэж байгаа талаар Японы Засгийн газрын өндөр албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар The Times нэгдүгээр сарын 21-ний өдөр мэдээлсэн. Жилийн хугацаагаар хойшлуулсан Олимпын наадмыг явуулах боломжгүй гэдэгтэй эрх баригчид санал нийлэхгүй байгаа ч наадмыг цуцлах тухай шийдвэрээ хэрхэн зарлах аргаа олох нь гол зорилго нь болоод байна гэж эх сурвалж Таймс сонинд мэдээлсэн байна.Түүнчлэн, 2021 онд Олимпыг цуцалсны дараа Япон улс 2032 оны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх эрмэлзэлтэй байгаа хэмэн Таймс мэдээлж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин