АрдКойн аваад дарсан нь хожих уу
2021-01-22 16:25

 

Tехнологид суурилсан бизнесүүд урагштай явах нь илүү ихээр мэдрэгдэж буй энэ үед Дэлхий дахины анхаарлыг цахим алт буюу биткойн ихээр татаж байна. Үүнд бөмбөрцгийн баячуудын гаргасан ханшийн таамгууд ч шуургын хүчийг улам нэмэхэд ихээхэн нөлөөлж  байгаа гэж болно.

 

Тухайлбал, Ж.П.Морган $146 мянгад хүрнэ гэсэн таамаг дэвшүүлснээс хойш биткойн руу хошуурагсад нэмэгдсээр. Энэ шуурга Монголын крипто сонирхогч, хөрөнгө оруулагчдыг ч тойрсонгүй. Сошиал сувгуудаар биткойны өсөлттэй холбоотой тал бүрийн яриа өрнөсөөр л. Гэвч “тэнд” биткойн өсөж байхад “энд” АрдКойн гэрлийн хурдаар өсөж явна. Энэхүү богино хугацааны үсрэнгүй өсөлтөөрөө АрдКойн бол Монголчуудын бүтээсэн цахим алт юм гэдэг  дүгнэлтийг ч сонирхогчдын зүгээс дэвшүүлээд авав.

 

Тэгвэл АрдКойн яагаад ингэтлээ эрэлттэй болж, гайхмаар өсөлт үзүүлэх болов?

 

Койноороо Ардын хувьцаа авах, хувийн тэтгэврийн хуримтлалаа ч мөн л койноороо нээлгээд, орлогоо хүртэл уг оноогоороо нэмээд явах нөхцлийг бүрдүүлсэн нь эхний том хөшүүрэг, мэдээж хэнд ч таатай санал. Үүгээр ч зогсохгүй Бирж дээр арилжаалах, төгрөг, биткойн, доллар руу хөрвүүлж болдгоос гадна өнөөдөр таны цуглуулсан 1000 АрдКойн ирээдүйд хэдэн доллар ч болж өсөх боломжтой гэнэ шүү. Магадгүй бид ганц уул уурхайгаас ашиг харж суух биш технологижсон цаг үеийн гайхамшиг болох “цахим алт” олборлогчид болж, иргэдийн аж амьдрал дагаад дээшлэх ч юм билүү гэх сэм найдлага төрснөө ч нуугаад яахав. Ханш хэдий өссөн ч, наана нь мөнгө төлөхгүйгээр цуглуулаад байж болох өчнөөн арга бий гэж байгаа.

 

Тэгэхээр АрдКойн бол зөвхөн мөнгөтэй нь авч чадах “ховрын бараа” биш юмаа, Монголын иргэн бүрд нээлттэй урамшууллын оноо юм гэдгийг ойлгочихсон сүйхээтэй нэг нь аль хэдийн ажиллаад эхэлсэн харагдав. Үнэгүй цуглуулаад алт шиг үнэлүүлж болно гэвэл хүн бүр л ханцуй шамлан орох нь аргагүй. Биткойны огцом өсөлтийг хөндлөнгөөс харж, эртхэн авчихдаг байж хэмээн халаглан суусан хүмүүс энэ удаад харин боломжийг алдалгүй, тас зуурахаар шийдсэн бололтой шүү. 

Shuud.mn
Сонин хачин