Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ
2021-01-23 10:19

Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 10. Санчир гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

 

 

Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Сахил санваар авах,  хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
?:
Дүн өвлөөр цөөрөм байгуулаач! Хэдэн зууны өмнөх төвөд зурхайн үг хэллэг нь хүртэл биш шүү. Тэгээд Тэрбиш мэтийн тэнэгүүд эртний төвөдийн бичсэн юмыг л хуулбарлаад байна. Юм хөгждөг биз дээ? Тэрбиш тэнэг бол хөгжүүлэх ухааэн, сэтгэхүй байхгүй нв олон жил нотлогдож байгаа юм биш үү?
2021-01-23