Үсчин, гоо сайханчид урьдчилсан захиалга авч үйлчилнэ
2021-01-23 10:40

Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээж байна.

 

Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу өнөөдрөөс:

 

  • Бүх төрлийн барааны худалдаа

 

  • Үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээлээ. 

 

Гоо сайхан, хумс заслын үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлагыг баталжээ. Үүнд, гадна хаалга болон үйлчилгээний танхимд "Урьдчилан захиалга авч үйлчилнэ" гэсэн мэдээллийг хүний нүдэнд ил харагдахуйц ил тод  байршуулж, утсаар болон интернэтээр урьдчилсан захиалга авч үйлчлэхийг тусгасан байна. 

 

Shuud.mn
Сонин хачин