Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 19 хүнээс халдвар илэрлээ
2021-01-23 11:07

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг /2021.01.23/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ, ЗООНОЗ, НЭМҮТ, Дархан, Сэлэнгэ, Дорнод аймгийн лабораториудад сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 15071 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 19 хүний шинжиилгээнд коронавирус илэрсэн. Шинэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн болон ойрын хавьтлууд бөгөөд тусгаарлах байранд байсан. Анхан болон давтан шинжилгээгээр халдвар илэрлээ" гэж мэдээллээ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Нива 13000 долларын үнэтэй. Оросын смартфон 200000 төгрөгийн үнэтэй.
2021-01-23