Эрдэмтэд COVID-19 халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг өвчнийг нэрлэжээ

Ходоод гэдэсний замын дээд хэсгүүдийн өвчлөлтэй хүмүүс коронавирусийн халдварт илүү өртөмтгий байж болзошгүй хэмээн Сент-Люис дэх Вашингтоны их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэмтэд анхааруулжээ. Тэдний судалгааны материал Gastroenterology сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Тодруулбал, ужгардаг өвчин болох ходоод улаан хоолойн сөргөө өвчин коронавирусийн халдварт өртөмтгий болгох эрсдэлтэй гэнэ. Энэ өвчин нь ходоодноос хүчил ялгарч эргээд улаан хоолойн салстыг гэмтээдэг аж.
Ийм өвчинтэй нүүр тулсан зарим хүмүүст хэсэг хугацааны дараа улаан хоолойн эд нь гэдэсний эд эс шиг болтлоо өөрчлөгдөж байгаа нь ажиглагддаг байна. Энэ өөрчлөгдсөн эдүүд нь коронавирустэй шууд холбогдож мэдэх тусгай рецепторуудыг агуулж байдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ