Найруулагч Д.Бямбасүрэнгийн "Алтан судал"-ыг Оскарт нэр дэвшүүлэхээр сонгожээ
2021-01-26


Найруулагч Д.Бямбасүрэнгийн "Алтан судал" кино Оскар 2021 наадмын "Гадаад хэл дээрх шилдэг кино" нэр төрөлд дэвшүүлэх киногоор Монгол улс сонгосон талаар hollywoodreporter мэдээлжээ. 

 

"Кинонд Монголын тал нутагт уламжлалт нүүдлийн хэв маягаар амьдардаг, алт хайн байгаль орчныг сүйдэлж байгаа гадаадын уул уурхайн компаниуд орж ирсний улмаас амьдралын хэв маяг нь устан үгүй болохын ирмэг дээр байгаа 11 настай Амараа хүүгийн тухай өгүүлнэ. Амараагийн аав Эрдэнэ бол энэ байдлын эсрэг тэмцдэг нүүдэлчдийг манлайлагч. Аав нь өнгөрөхөд хүү нь энэ бүхний эсрэг тэмцэхээр шийднэ" хэмээн Hollywood reporter бичжээ. 

 

"Алтан судал" киноны нээлт өнгөрсөн онд Берлиний кино наадамд нээлтээ хийсэн. Эх сурвалжийн мэдээлснээр Академийн гишүүд хоёрдугаар сарын нэгнээс тавны хооронд нэр дэвших кинонуудыг сонгох бөгөөд энэ жил гадаад хэл дээрх шилдэг кинонд 15 бүтээл нэр дэвших юм байна. 

 

"Даваагийн Бямбасүрэн бол Оскарт анхдагч биш. 2005 онд түүний "Ингэн нулимс" кино "Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино" нэр төрөлд дэвшиж байлаа. Түүнчлэн тэрбээр "Шар нохойн там", "Чингисийн хоёр загал" зэрэг кинонуудаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. "Алтан судал" бол түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм" хэмээн эх сурвалж бичсэн байна.

 

Энд дуулгахад, Оскарын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15-ны өдөр зарлаж, ёслолыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
Зочин:
Монголчуудийн талаар од болно оооооо. Даваа овогтой бямбасурэн гадаад хунтэй суусан .
2021-01-26