Улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухайтөслийг өргөн барилаа
2021-01-26

 Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2021.01.25) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 

 

    Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж, 1940, 1960 оны Үндсэн хуульд улс төрийн нам нийгмийн бүх байгууллыг удирдах гол хүчин болохыг тунхаглаж, улмаар 1990-ээд оноос нэг намаас олон намын тогтолцоо руу шилжин төлөвшиж, 1992 онд батлан хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Үндсэн хуульд улс төрийн нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллахыг хуульчилсан билээ.

 

    Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, хувьсгалт өөрчлөлт хийх үүднээс Монгол Улсад улс төрийн анхны нам болох Монгол Ардын Нам 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан түүхтэй. Энэ өдрийг “Эх орончдын өдөр" болгон нийтээр тэмдэглэхээр 2004 онд хуульчилсан. 2021 онд манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа нь монголчуудын XX зуунд олсон ололт, амжилт, гүйцэтгэсэн үүргийг дүгнэн, цаашдын зорилтыг тодорхойлох, Монгол Улсын хөгжил дэвшилд улс төрийн намын үүрэг оролцоо, намуудын хөгжил төлөвшлийг үнэлэн цэгнэхэд чухал ач холбогдолтой тул улсын хэмжээнд тэмдэглэх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ. 

 

    

    Иймд Хууль тоггоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. 

 

    Тогтоолын төсөл 2 заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тус тус тусгажээ. 

 

    Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулан ажиллаж хүрсэн амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд чухал гэж төсөл санаачлагчид үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 
 
 
Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
e:
e
2021-02-10
иргэн:
нам дарж сэм хуйвалдахаас үүдэлтэй бүлэг сүрэг дээрэмчдийг төрүүлсэн хамгийн хэрэггүй юмны ойг бүү тэмдэглэ
2021-01-26
иргэн:
коммунист нам байгуулагдсаны ойг тэмдэглэх ямарч шаардлагагүй харин ч үйл ажиллагааг нь бүр мөсөн хориглох ёстой ганбат чи далдаганах шаардлагагүй байсан юм
2021-01-26