Ангела Меркелийн байрыг Путинийхтэй харьцуулжээ
2021-01-26

Алексей Навальныйн Авлигатай тэмцэх сангаас бэлтгэн гаргасан "Путинд зориулсан ордон" кино Юүтүб сувагт байршсанаас хойш 80 гаруй сая хүн үзэж, олон улсын анхааралд ч ихээхэн орж байна. Энэ дуулиан дэгдэх үеэр Германы иргэд ч өөрсдийн удирдагчдыг ямар сууцанд амьдардаг талаар сонирхож эхэлжээ. Тэр дундаа, ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн орон сууцны нөхцлийг сонирхсон байна. 

 

Deutsche Welle агентлагийн мэдээлснээр Меркельд ордон байхгүй гэнэ. Түүгээр ч зогсохгүй Ангела Меркель энгийн нэг байранд нөхөртэйгээ амьдардаг бөгөөд Берлинд байх энэ орон сууцыг гаднаас нь хэн ч харах боломжтой аж. Мэдээж хамгаалалттай учир дотогш орох боломжгүй.

 

Гэхдээ Берлиний Ам Купферграбен гудамжны 5 давхар 6 дугаар байранд канцлер амьдардаг бөгөөд энэ орон сууц бүхэлдээ биш, дөрөвдүгээр давхар дахь нэг байранд нь л Ангела Меркель амьдардаг аж. Канцлерын амьдардаг орцны гадаа цагдаагийнхан эргүүлд гарах бөгөөд орцны гадаах дуудлагын хонх дээр канцлерын нөхөр профессор Йохим Зауэрын нэр байдаг гэнэ. Ангела Меркель энэ байранд канцлер болохоосоо ч өмнө амьдарч байжээ. 

Ангела Меркелийн байрны цонхны өмнүүр трамвайн хоёр шугам өнгөрдөг, явган хүний зам дээр ямар ч хайс хашлага байхгүй, цагдаагийнхан хүмүүсийг замын нөгөө талаар явахыг ч шаарддаггүй юм байна.  


Хотын захын үл хөдлөх хөрөнгийн хувьд Меркельд зуслангийн байр байдаг гэнэ. Энэ нь Меркелийн өссөн Темплин хотын ойролцоох Хоэнвальд гэх жижиг сууринд байдаг энгийн нэг байшин юм байна. Германы канцлерын бүртгэлтэй хоёр дахь байшин нь энэ аж.

Меркелийн хотод байх орон сууцны гадуур хүмүүс чөлөөтэй явж, зураг авч болох бол хөдөө байх энэ байшингийн зургийг авахыг хориглодог юм байна. Тиймээс дээрх зураг нь олон жилийн өмнө хэвлэлүүдээр гарч байсан зураг аж. Германы хэвлэлүүдийн мэдээлснээр одоо Меркелийн энэ зуслангийн байшин хашаа, хайсаар хамгаалагджээ. 

 

Хоэнвальд тосгонд цөөхөн байшин байх бөгөөд дэлгүүр, кафе огт байхгүй, харин үзэсгэлэнтэй байгалтай бөгөөд аялах, зугаалах, нууранд сэлэхэд тун тохиромжтой газар гэнэ. Германы хэвлэлүүдийн мэдээлснээр Ангела Меркель зочдоо энэ тосгонд ирж нууранд сэлэхийг урьдаг, мөн зочдоо өөрөө бэлтгэсэн хоолоор дайлдаг аж.

 

Түүний нөхөр Йоахим Зауэр олны өмнө тэр бүр гардаггүй. Тэд гэрлээд 22 жил болжээ. Меркель болон Зауэрын хувьд энэ нь тэдний хоёр дахь гэрлэлт юм байна. Берлиний их сургуулийн квантын химийн мэргэжилтэн, профессор Йоахим Зауэр наяад онд Шинжлэх ухааны академи дээр Ангела Меркельтэй танилцжээ. 

 

Тэрбээр олны өмнө гарах дургүй. Эхнэр нь гадаад айлчлал хийхэд дагалдан явдаггүй, протоколын дагуу хамт очих шаардлагатай арга хэмжээнд явахаас аль болох татгалздаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
Америк:
Оросын төлөө чи үхээд өгөөч гуйж байна
2021-01-27
Orosiin
2021-01-26
Hutsna biz. Irosiin ohid huvguud turuu bariad yavj chadahgui bh uu. Daranguilagcgdiin tarhi ugaalt.
2021-01-26
putin yamar ch bailaa, teren shig orosiig barin togtooh hun baihgui zadarval uneheer ayultai, USA DAMN
2021-01-26
Orosiin
Hutsna biz. Irosiin ohid huvguud turuu bariad yavj chadahgui bh uu. Daranguilagcgdiin tarhi ugaalt.
зочин:
Навальный бол манай Элбэгдорж шиг Америкийн бууны нохой шүү дээ. Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, агуу их Хятад хүчирхэгжих тусам дэлхийг жанжлах дуртай Америкууд өмдөндөө шээж, Орос, Хятадад үймээн самуун дэгдээх гэж 1990 оннос хойш хичнээн ч оролдов. Гэвч манай агуу хөршүүд Америкийн явуулгыг сүүлийн 30 жил бяц дарсаар ирсэн, цаашид ч бяц дарах нь дамжиггүй. Агуу их мөнхийн хөрш Орос, Хятад гүрэн мандтугай. Дэлхийг жанжлах хорон санаат Америк сөнөтүгэй. Ура!!!
2021-01-26
Америк:
Оросын төлөө чи үхээд өгөөч гуйж байна
putin yamar ch bailaa, teren shig orosiig barin togtooh hun baihgui zadarval uneheer ayultai, USA DAMN
Viva Deutschland !:
Nezuud gej iim l ys Ard tumendee unen ch humuus dee ! Zumvoll Deutschland !
2021-01-26