ШУУД: 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-26

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.26/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12039 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, хоёр тохиолдол нь ХӨСҮТ-ийн  эмч ариутгагч байна. Бусад нь халдварын голомтоос гарсан тохиолдлууд байгаа.  Нийтийн байр, Бэлхийн задгай, Дамба орчим буюу Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нийтийн байранд нийт долоон тохиолдол бүртгэгдсэн. Тухайн долоон тохиолдлын эх уурхай нь тодорхойгүй байсан. Тандалт судалгааны явцад тодорсон. Бусад нь батлагдсан тохиолдуулын ойрын хавьтал болж тусгаарлагсан байсан хүмүүс байна.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1151 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 42 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.  Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1656 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1211 байгаа. Өнөөдрийн байдлаар 432 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 384 хүн хөнгөн, хүндэвтэр 45, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа

 

Үүнээс ХӨСҮТ-д 123 хүн хөнгөн, хүндэвтэр 15, хүнд 1, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 102 хүн хөнгөн, хүндэвтэр 27, хүнд 1 байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 159 ажиглалтад байна. Мөн УНТЭ-т гурван  хүн эмчлэгдэж байгаа.

 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нь нийтийн байр болон хэд хэдэн гудамж хорооллоос бүртгэгдсэн. Гудамж хорооллоос бүртгэгдсэн халдварын эх уурхайг эрэн сурвалжлах явцад нэг гэр бүлийн гурван хүн үсчинд үсээ засуулсан байсан. Тухайн үсчин 18-нд халдвар авсан батлагдсан. Эрсдэл маш өндөр байна. Мөн Сүхбаатар дүүргийн 45-р байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдвар бүртгэгдсэнм байрны 121 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Дамба болон Бэлхийн задгайгийн 204 өрхийн 592 хүнд PCR шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу сөрөг гарлаа. Гэхдээ 14 хоног хянаж давтан шинжилгээ явуулна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
Odoo naad jujgee boli2 uls turiin gar hul bolson hulgaichuud
2021-01-27
Zochin:
Ene 11 tsagiin medeelliig hund oilgolmjtoigoor hiideg bolmoor bnaa. unheer yu yriad bgan mash oilgomjgui. Zugeer JAPAN NHK-eer medeellig olon niited ugch bgaag uzeesei. ene bol ajlaa hiihed jaahan setgel gargahad l boloh asuudal
2021-01-26
zochin:
buten jil ard tumnee ailgaj ailgaj ur dun ni ingej aidas huudest oruulah bsn um bhdaa
2021-01-26
Udurt l 10 garui ilerlee. Zohiomol ch yum shig. Suuldee za neg iimerhuu l too heleh bh gej boddog bolloo
2021-01-26