Италийн Ерөнхий сайд огцорно
2021-01-26

Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте мягмар гарагт огцрох хүсэлтээ гаргах гэж байгаа талаар Кижи ордны хэвлэлийн албанаас авсан эх сурвалжтайгаар  ANSA агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 26-нд сайд нарын зөвлөлийн хуралдаан болох бөгөөд энэ хурал дээр Конте огцрох шийдвэрээ зарлах гэнэ. Үүний дараа Ерөнхийлөгч Сержо Маттареллатай Квиранал ордонд уулзаж, огцрох өргөдлөө өгөх юм байна.

 

Италийн хэвлэлүүдийн мэдээлснээр, улс төрийн хямралын улмаас Конте ийм шийдвэр гаргасан гэнэ. Улс төрийн хямралыг шийдвэрлэхийн тулд Конте төвийн хүчний дэмжлэгийг авч, сайд нарын танхимаа шинэчлэх шаардлагатай байгаа аж. Ерөнхийлөгч түүнийг үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхийг тушаавал тэр ийм өөрчлөлтийг хийх боломжтой гэж хэвлэлүүд бичжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10