ОХУ дөрвөн орны иргэдэд хаалгаа нээлээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор өмнө нь тавьсан Орос руу нэвтрэх хязгаарлалтуудыг ОХУ-ын Ерөнхий сайд хэсэгчлэн цуцалжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр Финланд, Вьетнам, Энэтхэг, Катарын улсын иргэдийг Орос руу зорчихыг зөвшөөрсөн байна.
Эдгээр орны иргэд агаарын хилээр ОХУ руу нэвтрэх боломжтой бол Оросын иргэд ч нэр заасан дөрвөн орон руу онгоцоор зорчиж болох гэнэ.
ОХУ нэгдүгээр сарын 27-ны өдрөөс дээрх улс орнуудтай харилцах агаарын харилцаагаа сэргээж, эдгээр орнуудын нийслэл болох Хельсинки, Ханой, Дели, Доху хотууд руу нислэг үйлдэж эхлэх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ