Гутерриш: Бид зууны хамгийн том эдийн засгийн хямралтай нүүр туллаа
2021-01-26

Коронавирусийн цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямрал зууны хамгийн том хямрал гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ. Тэрбээр цахим хэлбэрээр болсон "Давосын хэлэлцэх асуудал" дээд түвшний арга хэмжээн дээр үг хэлэхдээ ийнхүү онцолсон байна. Гутерришийн өгүүлснээр, дэлхий дээр хоёр сая гаруй хүн коронавирусийн улмаас амиа алдсан гэдгийг цохон тэмдэглэжээ. 

 

"Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал болон хэтийн төлөв" нэртэй НҮБ-ын илтгэлд дурдагсанаар 2020 онд дэлхийн эдийн засаг 4.3 хувиар агшсан нь 2008-2009 оны хооронд тохиосон санхүүгийн хямралын үеийнхээс 2.5 дахин их байгаа гэнэ. Гэхдээ "засгийн газрууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон иргэний нийгэм уялдаа холбоотой ажиллавал 2021 онд коронавирусийн цар тахлаас сэргэх үедээ хэврэг байдлаас тогтвортой байдал руу шилжих ховорхон боломж бий" хэмээн Гутерриш онцолжээ. 

 

Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх нь бүх нийтийн зорилт байх ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр хязгаарлагдмал нөөцүүд, экологийн технологиудыг зүй зохистой ашиглах, нийгмийн болон соёлын тогтолцооны тогтвортой байдлыг хангах, биологийн болон физик байгалийн системийн бүрэн бүтэн байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээнүүд нь тогтвортой хөгжлийн зорилго аж. 

 

Түүнчлэн Шинэ нийгмийн гэрээ, Шинэ даяаршлын гэрээний санаачилгаа дахин дурдаж, эдгээр нь бүх нийтийн эрх, эрх чөлөөг хангах үед тэгш боломжийг үүсгэхэд тусална хэмээн онцолжээ. Мөн вакцин түгээх явц удааширвал коронавирусийн халдвар болон энэ вирусийн мутациас үүдэлтэй нас баралт улам нэмэгдэхийг анхааруулсан байна. Тиймээс дэлхий даяар вакцин үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн дээр хүртээмжтэй байдлыг хангахыг уриалжээ. 

"Өндөр орлоготой орнуудад вакцин хурдан очиж байхад дэлхийн ядуу буурай орнуудад вакцин хүрэхгүй байна. Өнд өрХөгжилтэй орнууд зөвхөн өөрсдийн иргэдийг вакцинжуулаад аюулгүй байдал бий болгоно гэж бодож байгаа бол эндүүрэл" хэмээн Гутерриш цохон тэмдэглэсэн байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин