Алексей Михалёв: Монголын улс төрийн хямрал том төслүүдэд нь нөлөөлөхгүй
2021-01-27

Өнгөрсөн долоо хоногт Монголд өрнөж, улмаар Ухнаагийн Хүрэлсүх ерөнхий сайд огцорсон улс төрийн хямрал нь бүрэлдэн тогтсон олон шалтгааны улмаас үүдэлтэй гэж ОХУ-ын Регнум холбооны агентлаг мэдээлжээ. Улс төр судлаач Алексей Михалёв Регнум агентлагт байр сууриа хуваалцахдаа, коронавирустэй холбоотойгоор асуудал хурцадсан нь өнгөн талд харагдаж буй байдал хэмээн онцолсон байна.

 

Нэгэнт үүссэн нөхцөл байдлыг Оюу Толгой орд газрыг боловсруулах Рио Тинто компанитай хийсэн хэлэлцээрийг эргэн харах асуудал улам гүнзгийрүүлсэн гэж тэрбээр үзэж байгаа аж.

 

"Монголд төрийн эргэлт хийхийг оролдсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр ихээхэн гарч байгаа ч У.Хүрэлсүх ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломжтой байна"  хэмээн улс төр судлаач Алексей Михалёв онцолсон байна.

 

Монгол Улс шинэ Ерөнхий сайдтай болсноор бодлогод хэрхэн өөрчлөлт орох талаар Регнум агентлагийн сэтгүүлч сонирхоход:

 

"Гадаад эдийн засгийн тал дээр макро төслүүдэд (хийн хоолой барих зэрэг) нөлөөлөх ноцтой өөрчлөлт олж харахгүй байна. Үүний зэрэгцээ Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаал гэсэн гол албан тушаалын төлөөх тэмцэлд анхаарлаа хандуулах нь чухал. "Өөрийн" хүнийг томилох нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын хоорондын зам дээр тээглэсэн чулуу болоод ихээхэн удсан" хэмээн Алексей Михалёв өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10